Үндсэн агуулга руу

Бидний тухай

2018 он гарсаар Астропарк ордонд болсон арга хэмжээ

2018-04-30

Тус ордноос жил бүрийн онцлог тэмдэглэлт өдрүүдийг тогтмол  санаачлан зохион байгуулдаг. Тухайлбал:

Улирал бүр сансар огторгуйд тухайн улиралд ямар ямар онцгой үйл явдал болох талаар зурагт мэдээллийн самбарыг Астропаркийн гадаа талбайд тогтмол гаргаж байна.

3-р сарын 5 өдөр Английн элчин сайдын яамтай хамтран тус улсын засгийн газраас гаргаж байгаа шинжлэх ухаан технологийн мэдээллийг Монгол улсын холбогдох байгууллгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах уулзалтыг Астропаркт зохион байгуулсан.


3-р сарын 21 өдөр “Дү Дү” боловсролын байгууллагийн санаачлан шинээр нээсэн “Дү Дү музейн” нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл нар уригдан оролцож тус арга хэмжээнд хамтран оролцлоо.

3-р сарын 21 өдөр  Монгол Орос найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан “Сансрыг хэн сайн мэдэх вэ” сэдэвт гар зургийн уралдааныг дүгнэж шагналт байранд орсон хүүхдүүдийн шагналыг Астропаркын зааланд гардуулах ёслолыг зохион байгуулсан.