"САНСАР СУДЛАЛЫН ШИНЭ ҮЕ" II дахь эрдэм шинжилгээний хурал болно
"САНСАР СУДЛАЛЫН ШИНЭ ҮЕ" II дахь эрдэм шинжилгээний хурал болно

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулган болон Монголын сансрын технологийн холбоотой хамтран "САНСАР СУДЛАЛЫН ШИНЭ ҮЕ" II дахь эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 3 дугаар сарын 22-нд хүрээлэнгийн "Астропарк"-ийн хурлын танхимд 10:00 цагаас зохион байгуулна.

      Энэхүү хурлыг Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова Бадмажаб Жамбаловнагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж байгаа бөгөөд тус хурлаар Монгол улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи, нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилгоор зохион байгуулж байна.

Хурлын хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү!

Мөн эрдэм шинжилгээний хуралд цахимаар оролцох бол дараах холбоос, ID, Pass кодыг ашиглана уу?

 

Join Zoom Meeting

https://us06web.zoom.us/j/2426363259?pwd=RGViWm9VaTdPdXNPMUp6RGZDTmN1dz09

 

Meeting ID: 242 636 3259

Passcode: 1234


Бусад мэдээлэл