Эхлэл
Зарлал
Сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна
"ГЕОФИЗИК БА ОДОН ОРОН СУДЛАЛ"
сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл
хүлээн авч байна.
ISSN 2709-1538 (Print)
ISSN 2709-1546 (Online)
Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн судалгааны чиглэл:
Геофизикийн судалгаа, арга аргачлал Геологийн судалгаа Одон орон судлал Өгүүлэл хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 10 сарын 01 өдөр
Өгүүлэлд тавигдах шаардлага
Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр газар хэвлэгдээгүй байх Бичиглэлийн хэлбэр Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.0см, баруун талаасаа 2.0 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.
Хэл Өгүүллийг Монгол хэлээр MS Word програм ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), хоёр баганад бичсэн байна.
Өгүүллийн бүтэц Гарчиг Зохиогчдын нэр, байгууллага Товч утга буюу Хураангуй Түлхүүр үг Удиртгал буюу Оршил Онолын үндэс Судалгааны арга зүй, аргачлал, хэмжилт Үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэг Талархал Ишлэл буюу ном зүй Товч утгын орчуулга (англи хэл дээр бичнэ) Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд Ишлэлийг MS Word-Refereces-APA style-аар (Nabighian M.N, 2005) бичнэ. Бутархай тоог бичихдээ цэг ашиглана. Томьёонд үсгийг заавал налуугаар бичнэ. Нэгж болон тусгай функцийн нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ. Графикийг Enhanced PostScript (*.EPS) форматаар бэлтгэнэ. Графикийн тайлбарыг налуугаар (11pt) баруун дээр бичнэ. Зургийн тайлбарыг налуугаар (11pt) доор нь бичнэ. Бичиглэл хийх үсгийн хэв маяг: Өгүүллийн нэр - 14pt, Bold, Том үсгээр бичнэ. Зохиогч - 11pt, Bold, Томоор эхэлж жижиг үсгээр бичнэ. Хаяг-9pt, italic. Abstract (Товч утга) - 11pt, Үндсэн төв хэсгийн баруун, зүүн талаас 1.5 см зайтай бичнэ. Үндсэн хэсэг - 12pt . Хоёр багана (хоорондын зай нь 0.7 см) Дэд бүлгийн гарчиг - 12 pt, Bold, Томоор үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ. Ишлэл буюу ном зүй - 11pt. Word-Refereces-APA style ашиглана. Өгүүллийг хүлээн авах Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ
И-Мэйл: journals@iag.ac.mn , Вэб: www.iag.ac.mn
Холбоо барих: 99081266, 99997013
Бусад мэдээлэл