avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2025-03-17
  • 101

Хамтын ажиллагаа

-УИХ-ын ээлжит бус чуулганаар хоёр чухал асуудал орсон. Нэг нь Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, хоёрдугаарт түүнтэй холбоотойгоор төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Өнгөрсөн чуулганаар болсон үйл явдал дээр дүгнэлт хийхэд Үндсэн хуулиар олгогдсон парламентын дархлаа байж чадсан уу?  гэдгийг заавал харах хэрэгтэй. Яг үнэндээ Засгийн газрын санаачилгын аливаа хуулийг үг дуугүй кнопдож дардаг хэв шинж сүүлийн найман жил тогтсон. Парламентын дархлаагаа хамгаалах санаа зорилготой гишүүд байгаа нь харьцангуй сайшаалтай. Гэхдээ эцсийн дүндээ бүлэг нь хаалттай хуралдаад л ёсчлон биелүүлдэг хэвээрээ байна.