avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2025-03-17
  • 10

Гадаад хамтын ажиллагаа

Гадаад хамтын ажиллагаа

ООГХ-ийн гадаад хамтын ажиллагаа боловсон хүчнийг чадваржуулах болон ОУ-ын стандартад нийцсэн багаж төхөөрөмж суурилуулалт ба хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн сан бүрдүүлэлт, Монголын нөхцөлд тохирсон арга зүйг судлах, судалгааны үр дүнг гарган олон улсад хэлэлцүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг үндсэн үйл ажиллагааны хүрээнд жилээс жилд өргөжин тэлсээр байна.

 

Үүнд:

1957 ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Нар, дэлхийн физикийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү хот дахь Дэлхийн Царцдасын хүрээлэн


1994    Франц Улсын ЦЭК – ын Хүрээлэн орчны Хяналтын Департамент (CEA, LGD) Германы Подстам дахь Дэлхийн судлалын хүрээлэн (GFZ)


1996    Олон улсын сейсмологийн ба дэлхийн  физикийн холбоо (IASPEI) Японы сейсмологийн ба газар хөдлөлийн инженерийн олон улсын институт (IISEE) Газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх судалгааны институт (DPRI)


2000    Цөмийн Тэсэлгээг Хянах Олон Улсын Байгууллага (CTBTO) Азийн сейсмологийн холбоо (ASC) Европын сейсмологийн нийгэмлэг (ESU)

2003    Францын Гео-Азурын институт Францын Ницийн их сургууль

2004    АНУ-ын Цэргийн нисэх хүчний хэрэглээний хүрээлэн (AFTAC)

2005    Токиогийн Их Сургуулийн Газар хөдлөлийн хүрээлэн

2007    Францын Страсбургын их сургууль

2011-2013    БНХАУ-ын Газар Хөдлөлийн Захиргаа Япон улсын Кьюшү-гийн Их сургууль

2012    АНУ-ын Лехайн Их Сургууль БНСУ – ын Солонгосын Сансар, одон орон судлалын хүрээлэн

2014    ХБНГУ-ын Мюнстерийн их сургууль Швейцар улсын Цюрихийн Технологийн Хүрээлэн (ETH Zurich) Германы Подсдамын их сургууль

2015    Францын Монтпеллиэр их сургууль (Geoscience-Montpellier)