Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон газар хөдлөлт
Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт болсон газар хөдлөлт

2021 оны 1 дүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт  боллоо. Уг хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явагдаж улмаар тухайн бүс нутагт олон тооны давталт газар хөдлөлтүүд болж байна. 2021 оны 1 дүгээр сарын 12–ны  цагийн байдлаар тус бүс нутагт 150 орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 5-тай газар хөдлөлт 6, магнитуд 4-тэй газар хөдлөлт 19 удаа болсон байна.












Зураг 1. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлтийн төвийн байршлыг харуулав (улаан таван хошуугаар тэмдэглэв).

Тус газар хөдлөлт нь голомтондоо VII-VIII баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн ба Хөвсгөл аймгийн бүх сумд, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугчид болон Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэд мэдэрсэн байна.

Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтаас (Зураг 2-т) харахад онолын хувьд Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлов. Энэхүү газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ нь Улаанбаатар хотын янз бүрийн хөрсөн дээр баригдсан барилга байгууламжид үзүүлэх нөлөөлөл нь тухайн орчны инженер геологийн нөхцөл болон барилгын хийцээс хамааран харилцан адилгүй байна.  Уг газар хөдөлсөн газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII  баллын бүсэд хамаарч байна. Уг бүс нутагт 1950 оны 4-р сард 6.8 магнитудтай, 1985 оны 4 сард 5.3  магнитудтай газар хөдлөлт болж байсан байна.

Зураг 2. Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон М6.5-тай газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтын зураг



Зураг 3. Монгол орны газар хөдлөлтийг ерөнхий мужлалын зураг (2018 он). 


2021 оны 1 дүгээр сарын 12–ны 5 цаг 32 минут 56 секундэд болсон магнитуд 6.5-тай газар хөдлөлтийн (улаан өнгөөр тэмдэглэв) давталт газар хөдлөлтүүдийн жагсаалт (магнитуд 4.0-өөс дээш хүчтэй).


Газар хөдлөлт болсон хугацаа

Газар зүйн байршил

Хүч

Он

Сар

Өдөр

Цаг

Минут

Секунд

Өргөрөг

Уртраг

Магнитуд

2021

1

12

05

32

56.87

51.383

100.421

6.5

2021

1

12

05

41

1.49

51.416

100.376

5.1

2021

1

12

05

44

3.61

51.246

100.296

4.9

2021

1

12

05

47

17.56

51.308

100.277

4.6

2021

1

12

05

52

57.62

51.453

100.147

4.5

2021

1

12

06

2

55.92

51.242

100.244

5.3

2021

1

12

06

4

49.07

51.109

100.412

4.5

2021

1

12

06

10

24.33

51.390

100.213

5.0

2021

1

12

06

19

10.68

51.439

100.221

4.2

2021

1

12

06

22

38.48

51.379

100.223

4.5

2021

1

12

06

44

16.26

51.340

100.304

4.4

2021

1

12

07

2

19.06

51.383

100.343

5.4

2021

1

12

07

2

21.68

51.332

100.342

5.2

2021

1

12

07

2

21.83

51.303

100.266

5.4

2021

1

12

07

4

28.97

51.427

100.297

4.5

2021

1

12

07

7

17.66

51.520

100.109

4.2

2021

1

12

07

7

20.32

51.365

100.233

4.0

2021

1

12

07

13

29.26

51.602

100.172

4.4

2021

1

12

07

23

5.54

51.520

100.139

4.2

2021

1

12

08

27

8.79

51.356

100.340

4.1

2021

1

12

08

31

38.29

51.401

100.442

4.3

2021

1

12

08

34

1.49

51.443

100.187

4.5

2021

1

12

08

36

7.59

51.402

100.379

5.1

2021

1

12

09

10

26.17

51.534

100.143

4.7

2021

1

12

09

49

48.44

51.462

100.216

4.8

2021

1

12

10

39

55.63

51.472

100.168

4.2


Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэн

2021-01-12



Бусад мэдээлэл