УОК шийвэрийн дагуу Шинжлэх Ухааны Академийн хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтан албан хаагч нар онлайнаар гэрээсээ ажиллаж байгаа билээ. Энэ нөхцөл байдалд Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн ЦАХИМ ӨДРҮҮДИЙГ 2020 оны 11-р сарын 30 аас 12-р сарын 4 өдрийн хооронд цахим хуудсаараа дамжуулан хүргэж байна.
Та бүхэн энэхүү цахим өдрүүдийн хүрээнд ООГХүрээлэнтэй танилцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, суурь судалгаа, эрдэм шинжилгээний онцлох үр дүн, танин мэдэхүй, салбаруудын танилцуулга, гадаадад болон дотоодод хэвлүүлсэн судалгаа шинжилгээний бүтээлүүдтэй танилцаж, унших боломж бүрдэх юм.
Дараах холбоосоор зочлоорой: http://open.iag.mn/