Хамтарсан нислэг амжилттай буусан өдөр тохиож байна
Хамтарсан нислэг амжилттай буусан өдөр тохиож байна

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 30
Сайн байна уу?
Монгол хүн анх сансрын уудамд дүүлэн ниссэнээс хойш 43 жил өнгөрчээ.
Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков нар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Зөвлөлт, Монголын сансрын хамтарсан нислэгийн багийн “Союз-39” хөлгөөр сансарт нисэж, дэлхийг 124 удаа тойрон хөөрч, 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлсний эцэст 1981 оны гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэ өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын болон ОХУ-ын уулчид хамтарсан уулын авиралт хийлээ. Тус авиралтыг Саяаны нурууны ноён оргил болох Мөнх Сарьдаг 3491м оргилд амжилттай гүйцэтгэлээ гэж оргилоос уулчид маань Ж. Гүррагчаа баатарт утсаар ярьж мэдээл илгээсэн байна. Мөн энэ өдөр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн их сургуулиас “Хоёр нуурын Цом” нэртэй бөмбөгтэй хоккейн олон улсын тэмцээн Хөвсгөл нуурт зохион байгуулж байна. Тэмцээнд Монгол, Буриад, Эрхүүгийн политехникийн их сургууль гэсэн гурван баг оролцоно. Хоёр нуурын тэмцээнийг Монголын анхны сансрын нисэгч, Монгол, ЗХУ-ын Баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа дэмжин ажиллаж байна.


Бусад мэдээлэл