2017-06-21 17:00:38
Proceedings of the Mongolian Academy of Sciences (Шинжлэх Ухааны Академийн Мэдээ) сэтгүүл нь хэвлэмэл болон Онлайн хэлбэрээр жилд 4 удаа хэвлэгддэг, улирал тутмын мэргэжлийн хяналт хийгддэг сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн INASP төслөөр дэмжигддэг тул Таны өгүүлэл шууд DOI (Digital object identifier) дугаар авч Google.Scholar хайлтын системд бүртгэгдэж, олон улсын түвшинд бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс ишлэл авах тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар ISSN 2312-2994, хэвлэмэл ISSN 2310-4716 болно.
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн 2017 оны III улирлын дугаарт (Монгол, Англи) эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүлэлийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, бусад сэтгүүлд хэвлэхээр хэвлэлтэд хүлээн аваагүй, хөндлөнгийн хяналт хийх хугацаанд өөр сэтгүүлд илгээхгүй болон хамтран зохиогчоор орсон бүх зохиогчоос уг өгүүллийг хэвлүүлэхээр зөвшилцсөн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм.
“Шинжлэх ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-д бичсэн өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж бичсэн байх шаардлагатай бөгөөд өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!
Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа энэ оны 7 дугаар сарын 31-ний дотор багтаан ирүүлнэ. Эрдэм шинжилгээний өгүүллийг цахим шуудангаар denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна. Сэтгүүлд тавих шаардлагын талаарх Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахыг хичээн ажиллах болно.
Холбоо барих утас: (976-51)265001, Факс: 976-51-262247
Үүрэн утас: (976) 9907-0950;
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн Редакцийн зөвлөл
Ерөнхий сайд А.Амарын гудамж-1
Улаанбаатар 14200, Монгол улс,
Индекс 14023; ISSN 2310-4716;