ШУА-ИЙН ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ "GEOPHYSICS AND ASTRONOMY" СЭТГҮҮЛИЙН 2024 ОНЫ ДУГААРТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
ISSN 2709-1538 (Print)
ISSN 2709-1546 (Online)
Геофизик ба Одон орон сэтгүүл нь геофизикийн арга зүй, аргачлал, геологи-геофизикийн судалгаа ба Одон орон ба хүрээлэн буй орчны физик судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг single-blind review горимоор хянан магадалж хэвлэн нийтэлдэг мэргэжлийн сэтгүүл юм.
Энэ удаагийн дугаарт эрдэм шинжилгээний бүтээлүүдийг Монгол ба Англи хэл дээр хүлээн авах 2024 оны 10 сарын 01 өдөр болно. Өгүүллийг IMRAD (Introduction, Method, Results, and Discussion) бүтцийн дагуу (үндсэн бичвэр, зураг, хүснэгт ба ашигласан материалууд зэргийг багтаасан байх) бэлтгэсэн *.PDF ба *.DOCX өргөтгөлтэй файл хэлбэрээр geophysics_astronomy@iag.ac.mn цахим хаягаар хүлээн авна.
Хэрэв бичвэрийг *.PDF форматтайгаар илгээсэн бол эх файл (Microsoft Word ба LaTeX) -ийг бичвэрийг хэвлэх шийдвэр гарсны дараагаар APA загвараар бэлтгэсэн эшлэлийн хамт редакцын албанд илгээх шаардлагатай.
Жич: Бичвэрт
СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛ
И-Мэйл: geophysics_astronomy@iag.ac.mn, Веб: www.iag.ac.mn
Холбоо барих: 99081266, 99997013, 80354625
ХАВСРАЛТ: ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ЗӨВЛӨМЖ
Цаасны хэмжээ А4, бичиглэл дээд талаасаа 2.0 см, доод талаасаа 2.0 см, зүүн талаасаа 2.0см, баруун талаасаа 2.0 см буюу хамгийн ихдээ нийт өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй, мөр хоорондын зай 1.15 байна.
Өгүүллийг Монгол хэлээр MS Word программ ашиглан Times New Roman фонд, үсгийн хэмжээ 12pt, бичвэрийн хоёр талыг тэгшилсэн (Justify), хоёр баганад бичсэн байна.
Өгүүллийн тод хэвлэсэн нэг хувийг файлын хамт авна. Зургийн файлыг тусад нь авна.
Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.