Соронзон шуурганы мэдээ
Соронзон шуурганы мэдээ

2017-03-21 12:06:28

2017 оны 3-р сарын 23-д Нарны титмийн нүхнээс үүдэлтэй 27 хоногийн давтамж бүхий өндөр хурдтай рекуррент урсгалын нөлөөгөөр G1 (сул) түвшиний соронзон шуурга дэлхийн гадарга дээр ажиглагдах магадлал байна.

Соронзон шуурганы үйлчлэл дэлхийн туйл орчмоор мэдрэгдэх бөгөөд туйлын туяа хойд туйлд харагдах боломжтой.  Эрчим хүчний системд бараг нөлөөлөхгүй, хиймэл дагуулуудын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө маш сул.



Бусад мэдээлэл