ШУТСангийн нэрэмжит шинжлэх ухааны салбарын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “SCIENCE CUP - 2018” тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө.
Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд Монгол
улсын Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачдын хамтын
ажиллагааг сайжруулах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, салбарын ажилтны
дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг
төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлахад гол зорилгоор зохион байгуулсан
“SCIENCE CUP - 2018” тэмцээнийг 2018 оны 06 сарын 10-нд амжилттай зохион
байгууллаа.
Тус тэмцээнд шинжлэх ухааны салбарын 15 байгууллагын 12 багийн тамирчин
судлаачид хурд хүч, авхаалж самбаа, цэцэн мэргэнээ сорьж нэг өдрийг
спортоор хичээллэж сайхан өнгөрүүллээ.
Тэмцээний нээлтэд ШУТСангийн захирал Д.Энхжаргал, БСШУСЯамны ШУТБГазрын дарга Д.Одгэрэл, ШУА-ийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, ҮБХИСургуулийн дэд захирал Л.Батцэнгэл, Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн захирал, Залуу эрдэмтдийн холбооны тэргүүн Д.Баттогтох, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал Ч.Чимэдрагчаа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан, Анагаах ухааны хүрээлэнгийн захирал П.Эрхэмбулган, Ниймгийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа нар оролцов.
Тэмцээний нээлт дээр "Эрдэмтдийн ногоон төгөл" байгуулах үйлсэд манлайлан оролцсон НЭМҮТ, ГГХүрээлэнгийн залуу судлаачиддаа Талархал гардууллаа.
“Science Cup – 2018” тэмцээнд эмэгтэй эрдэмтэн, судлаачдын нөхөрсөг тоглолт зохиогдсон бөгөөд Монголын нейросайнсийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Дамдиндорж, тэргүүн, ШУТСангийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга Л.Баттүвшин нар эмэгтэй тамирчдад баяр хүргэж, шагнал гардуулсан юм.
ШУТСангийн нэрэмжит "Science Cup - 2018" тэмцээний
Аваргын алтан медаль - Одон орон геофизикийн хүрээлэн
Мөнгөн медаль - Газарзүй, геоэкологийн хүрээлэн
Хүрэл медаль - Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн
Тусгай байр -Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг
Шилдэг довтлогч – Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тамирчин Б.Батжаргал 6 гоолоор
Шилдэг хамгаалагч – ШУТСан, ШУА-ийн хамтарсан багийн тамирчин Мөрөн
Шилдэг хаалгач - Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тамирчин С.Тогтохбаяр
Тэгш тоглогч – Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн тамирчин А.Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд энэ
жил БСШУСЯ, ШУА, Залуу эрдэмтдийн холбоо, Нийгмийн эрүүл мэндийн
үндэсний төв, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран зохион
байгуулсан бөгөөд шилдэг хамтран зохион байгуулагчаар шалгарсан Үндэсний
батлан хамгаалахын их сургуулийн хамт олонд Талархал гардууллаа.