1-р сарын 31 – Супер цэнхэр сарны хиртэл. Шинэ онд болж буй эхний Сар хиртэл. Нар болон Сарны хооронд Дэлхий байрласнаар буюу нэг чиглэлд давхцаснаар Сарны хиртэл үүсэх нөхцөл бүрддэг. Нарнаас ирж буй гэрлийг Дэлхий халхалж, Дэлхийн сүүдэр Саран дээр тусах үзэгдэл юм.Энэ удаагийн хиртэл нь Сар Дэлхийтэй харьцангуй ойрхон тойрон эргэж байгаагаараа онцлог юм.
7-р сарын 15 – Сар Сугартай уулзах нь. Тухайн бүс нутагт Нар жаргах үед тэнгэрийн баруун өмнө хэсэгт хавирган Сарны хажууд Сугар гариг харагдах юм.
7-р сарын 27 –
Бүтэн Сарны хиртэл. Энэ жилд болж буй бүтэн Сарны хоёр дахь хиртэл юм.
7-р сарын 27 – Ангараг гаригыг харах хамгийн тохиромжтой шөнө. Хамгийн сүүлд 2003 оны 7 сард Ангараг гариг хамгийн том, хамгийн тодоор дэлхий дээрээс харагдсан байна. Харин энэ өдөр дээрхтэй мөн адил хамгийн тод болон томоор харагдах нь. Хэрэв энэ өдөр Ангарагыг харж чадахгүй бол та 2035 он хүртэл ингэж тодоор харагдахгүй байх нь.
8-р сарын 11 – Нарны хагас хиртэл. Хойд Америкийн хойд хэсэг, Европ, Гринланд, Исланд болон Азид энэ хиртэл ажиглагдана. Сар хамгийн ихдээ Нарны 37%-г халхлах юм.
8-р сарын 12,13 – Персей одны чиг дэх солирын урсгал. Цагт 60 орчим солир өнгөрдөг наймдугаар сарын солирын урсгал юм.
12-р сарын 12 – Сүүлт одны тохиол. 46P буюу Виртанен сүүлт одыг үхрийн орд орчимд ажиглаж болох юм.