2018 онд хоёр удаа Сарны хиртэл болох бөгөөд хоёулаа бүтэн хиртэл байна.
Эхний бүтэн хиртэл нь 2018 оны 1-р сарын 31-нд 19 цаг 51 минутаас эхэлж 23 цаг 08 минутанд дуусна. Бүтэн хиртэл үргэлжлэх хугацаа 1 цаг 16 минут.
Бүтэн хиртэл ажиглагдах улсууд: Монгол, Азийн зүүн хэсэг, Австрали, Оросын азийн хэсэг, Аляск.
Хагас хиртэл ажиглагдах улсууд: Украйн, Белорусь, Төв Ази, Оросын баруун хэсэг, Баруун европын зүүн хэсэг, Африкийн баруун хэсгийн нутгуудад.
Дэлхий болон Сарны хоорондын зай хамгийн бага байх үеийн Сарыг “Тонж том Сар” гэдэг. Энэ жил “Тонж том Сар”-ыг 2018 оны 1 дүгээр сарын 2 болон 31-нд ажиглаж болно. 1-р сарын 2-нд Дэлхийгээс 356564 км зайд, 1-р сарын 31-нд 360152 км зайд оршино.Харин астрономийн эсрэг тохиолго 21 цаг 25 минутанд болно. Энэ өдөр 17 цаг 50 минутад Нар жаргах бөгөөд 17 цаг 36 минутад Сар урган гарна.
Хоёр дахь нь 2018 оны 7-р сарын 27-нд болно. Харин Улаанбаатарын цагаар 2018 оны 7-р сарын 28-ны 2 цаг 26 минутанд эхэлж 4 цаг 23 хамгийн их хэмжээндээ хүрч 6 цаг 20 минутанд дуусна. Бүтэн хиртэл үргэлжлэх хугацаа 1 цаг 43 минут.
Бүтэн хиртэл ажиглагдах улсууд: Төв Ази, Ойр дорнод, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Австрали, Оросын европын өмнөд хэсэг.
Хагас хиртэл ажиглагдах улсууд: Умард Камчатк, Чукотск, Умард Америкаас бусад бүх нутгуудад.