Шинжлэх ухааны академийн удирдах ажилтны
зөвлөгөөн 2022 оны 5 сарын 6 өдөр болж өндөрлөлөө.
Тус зөвлөгөөнд БШУЯ, ШУА-ын харьяа 16
хүрээлэн, Технологийн сангийн удирдах албаныхан, ШУТС болон бусад хувийн
хэвшлийн төлөөлөл бүхий 150 хүн оролцсон бөгөөд
Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С. Дэмбэрэл, Эрдэмтэн нарын
бичгийн дарга Ч. Одонбаатар, салбарын дарга М. Өлзийбат, лабораторийн эрхлэгч
Ц.Батсайхан, Ж. Баяраа, М. Дэмбэрэлдулам, Ч. Баярсайхан, Г. Баянжаргал нарын бүрэлдэхүүнтэй
оролцов. Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний
ажилчдын бүтээлч байдал, идэвх санаачилгыг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлээс
хамааруулан цалингийн системийн шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцсэн.
Хэлэлцүүлсэн илтгэлүүдэд:
1.
Шинжлэх ухаан, технологи, инновацын
салбарын санхүүжилт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх механизм /Шинжлэх ухаан,
технологийн сан захирал Д. Одгэрэл/
2.
Гүйцэтгэлд суурилсан төсөвлөлт /Батсүх/
3.
Нийгмийн даатгалын тухай ойлголт,
хууль тогтоомжид орсон өөрчлөлт /НДЕГ-ын БХСГ-ын мэргэжилтэн М, Бямбадулам/
4.
Хөдөлмөрийн тухай хуулийг
хэрэгжүүлэхэд анхаарах асуудал /ХНХЯ Маяа/
5.
ШУА-д салбарын, салбар дундын, салбар
дамнасан судалгааг хөгжүүлэх чиглэл ба боломж /ШУ Газарзүй геоэкологийн
хүрээлэн PhD Б. Баяртунгалаг/
6.
Урт хугацааны хөгжлийн бодлогын
хэрэгжилтэд шинжлэх ухааны байгууллагын оролцоо: асуудал шийдэл /ШУ Философийн хүрээлэнгийн
захирал PhD Б. Пүрэвсүрэн/
7.
Судалгааны хөгжүүлэлтийн үйл
ажиллагаа, хэрэгжилт, тулгамдсан асуудал /ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтэс,
ахлах мэргэжилтэн PhD Ц. Болортамир/
8.
ШУА-н дундын лабораториуд ба магадлан
итгэмжлэл хийлгэх хэрэгцээ шаардлага, туршлага /ШУА, ХХТХ-ийн захирал PhD Л.
Жаргалсайхан/
9.
Монголын Шинжлэх ухааны менежментийн
мэдээллийн систем (ММС)-ийн техникийн ерөнхий даалгаврын танилцуулга /ШУА-ийн
Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
10.
Оюуны өмч, инновац технологи дамжуулах
тухай /ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
11.
Шинжлэх ухаан, технологийн салбарын
мэдээллийн системийн нэгтгэл ба хөгжүүлэлт /ШУА-ийн Инновац, технологийн
хэлтсийн дарга Д. Батхуяг/
12.
Эрдэм шинжилгээний сэтгүүл, ашиглалт
цахим номын сан хөгжүүлэлт /Л. Гантулга/
13.
Гадаад хамтын ажиллагаа ба боломж /ШУА-ийн
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс М. Заяа/
14.
ШУА-н стратеги төлөвлөгөө хэрэгжилт,
үнэлгээ, сайжруулалт /ШУА-ийн удирдлага төлөвлөлтийн хэлтэс PhD Б. Сувданцэцэг/
15.
Байгууллагын хүний нөөцийн менежмент /Н.
Цолмонбаяр/
16.
Байгууллагын өрсөлдөх чадвар ба
чанарын удирдлагын тогтолцоо /ЗАА-ны дарга С. Энхтуяа/